
ШУТИС-МХТС-ийн Кибер аюулгүй байдлын тэнхим болон Computer&Communication Security клуб хамтран Монгол улсын их дээд сургуулиудын оюутнуудын дунд "Улсын Мэдээллийн аюулгүй байдлын III олимпиад" MUST-CTF 2025 тэмцээнийг зохион байгуулахад бэлэн болоод байна.
1️⃣ Кибер аюулгүй байдлын чиглэлээр суралцаж буй оюутнуудын ур чадвар, мэдлэгийг нэмэгдүүлэх
2️⃣ Туршлага солилцох, мэргэжил таниулах орчныг бүрдүүлэх
3️⃣ Бүтээлч чадвар, бодит нөхцөлд ажиллах ур чадварыг сорих
4️⃣ Монголын кибер аюулгүй байдлын салбарын ирээдүйн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хувь нэмэр оруулах
Монгол улсын их дээд сургуульд суралцаж буй бакалаврын I-IV курсийн оюутнууд. (Анхаарах: IV курсээс дээш түвшний оюутан нь суурь мэдлэг өндөр, ур чадварын хувьд давуу тул оролцуулах боломжгүй)
I шат: 2025 оны 12-р сарын 13 (онлайн)
II шат: 2025 оны 12-р сарын 22 (танхим)
Эхний шат нь үнэгүй, сонирхсон хүн бүхэнд нээлттэй зохион байгуулагдах ба финалын шатанд хамгийн өндөр оноо авсан зөвхөн оюутнуудаас бүрдсэн эхний 10 баг оролцоно.
Бүртгүүлэх линк: https://mustctf.sict-ccs.club/
Кибер аюулгүй байдлын тэнхим, Computer&Communication Security Club
📞 80683288, 95558915
📧 [email protected]
🤖 MUST-CTF Discord: https://discord.gg/5tmsbPaPWZ
👾 CCS Club Discord: https://discord.gg/njFNGtTbQK